Статистик |
---|
Онлайн байгаа: 1 Зочид: 1 Хэрэглэгч: 0 |
|
Main » 2009 » IV сар » 22
Манай сургууль
нь анх 1924 онд тэр үеийн Богд хан уулын аймгийн Их дулаан уулын
хошууны тамгын дэргэд 1 багш, 6 сурагчтайгаар үндсэн сууриа тавьсан.
Энэ сургууль анхны жилүүдэд орон сууц хичээлийн хэрэглэл болон
мэргэжилтэй багш дутагдалтай, сурагчид нь гэрт хичээллэж, хуучин монгол
бичиг, дөрвөн аргын тоог голчлон үзэж ирсэн Монгол улсын анхны
сургуулиудын нэг юм. Улмаар сургалтын
материаллаг баазаа бэхжүүлэн 1931 онд бага сургууль, 1942 онд 7 жилийн
сургууль, 1948 онд 10 жилийн сургууль болон өргөжиж өнөөдрийг хүртэл
бага, бүрэн ба бүрэн дунд боловсролыг эзэмшүүлэн говь нутгийн ард
түмний үр хүүхдийг эрдмийн аянд хөтөлж, тэдэнд өв тэгш хүмүүжил, мэдлэг
олгоход анхаарч, багш бүр үүрэг хариуцлагаа өндөржүүлэн амжилт дүүрэн
ажиллаж ирсэн. 2000 оноос аймгийн математикийн гүнзгийрүүлсэн
сургалттай тэргүүлэх сургууль болох зорилт дэвшүүлэн боловсролын чанар
үр ашиг, хүртээмжийг дээшлүүлж, 2006 онд сургалтын таатай орчин
бүрдүүлэх үүднээс интернэт сүлжээнд холбогдож, багш сурагчид
интернэтээс өөрийн хүссэн мэдээллээ авч, хичээл сургалтандаа ашиглаж
байгаа нь говийн сургуулийн хувьд дэвшилт болж байна.
|
|
|
Тухай |
---|
"Энэхүү сайтыг сургуулийн сурагчид болон үе үеийн төгсөгчдөд төрөлх сургуулийнхаа шинэ мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэх зорилгоор бүтээв" |
Firefox |
---|
|
Бусад мэдээлэл |
---|
Хөтөч: IP хаяг: [34.239.150.167]
|
|