[ Шинэ мэдээ нэмэх ]
2010 онны 11 дүгээр сарын 26 нд Монгол хүн бүрийн бахарал болсон улс тунхагласны 86 жилийн ой боллоо.
|
Төрөлх сургуулийнхаа сайтад нийтлэгчээр ажиллах хүсэл сонирхолтой сурагчдыг урьж байна. |
Тус аймгийн Хөвсгөл сумын харьяат доктор проф. Х.Гэндэнжамцын нэрэмжит "Математикийн улсын 45-р олимпиад" манай аймагт 2009 оны 05 сарын 10-аас 05 сарын 14-ний өдрийг дуустал 4 хоног амжилттай болж өндөрлөлөө. Уг олимпиадад хот хөдөөгийн нийт 30 баг оролцож, оюун ухааныхаа хурц мэргэнийг сорин өрсөлдлөө. |
Манай сургуульд бүх нийтэд экологийн боловсрол олгох зорилготой байгаль хамгаалах “Нүүдэлчин хайрцаг” IV/6 – IV/27-нд аялан ирсэн бөгөөд БУЗАН-ийн багш нар I-XI ангийн 1800 гаруй сурагчдад 10-15 төрлийн сургалтыг явуулсан байна. Мөн сургуулийн бүх багш ажилчид, Сайншанд сумын Тамгын газар, БОАЖГ-ын ажилтан ажилчид, Дорноговь Говьсүмбэр аймгийн БО-ны ажилтнуудад өртөөчилсөн сургалт явуулсан нь хүмүүсийн сонирхолд нийцсэн, олон түмнээс өндөр үнэлгээ авсан үр дүнтэй ажил боллоо. Уг сургалт суралцагчдад "Хүн, байгальтай хэрхэн харьцах, яаж хамгаалах талаар" маш их мэдээлэл өгсөн байна. |
Манай сургууль
нь анх 1924 онд тэр үеийн Богд хан уулын аймгийн Их дулаан уулын
хошууны тамгын дэргэд 1 багш, 6 сурагчтайгаар үндсэн сууриа тавьсан.
Энэ сургууль анхны жилүүдэд орон сууц хичээлийн хэрэглэл болон
мэргэжилтэй багш дутагдалтай, сурагчид нь гэрт хичээллэж, хуучин монгол
бичиг, дөрвөн аргын тоог голчлон үзэж ирсэн Монгол улсын анхны
сургуулиудын нэг юм. Улмаар сургалтын
материаллаг баазаа бэхжүүлэн 1931 онд бага сургууль, 1942 онд 7 жилийн
сургууль, 1948 онд 10 жилийн сургууль болон өргөжиж өнөөдрийг хүртэл
бага, бүрэн ба бүрэн дунд боловсролыг эзэмшүүлэн говь нутгийн ард
түмний үр хүүхдийг эрдмийн аянд хөтөлж, тэдэнд өв тэгш хүмүүжил, мэдлэг
олгоход анхаарч, багш бүр үүрэг хариуцлагаа өндөржүүлэн амжилт дүүрэн
ажиллаж ирсэн. 2000 оноос аймгийн математикийн гүнзгийрүүлсэн
сургалттай тэргүүлэх сургууль болох зорилт дэвшүүлэн боловсролын чанар
үр ашиг, хүртээмжийг дээшлүүлж, 2006 онд сургалтын таатай орчин
бүрдүүлэх үүднээс интернэт сүлжээнд холбогдож, багш сурагчид
интернэтээс өөрийн хүссэн мэдээллээ авч, хичээл сургалтандаа ашиглаж
байгаа нь говийн сургуулийн хувьд дэвшилт болж байна. |
2009 оны аймгийн олимпиад 04 сарын 17-19-ны хооронд ЕБ-ын хоёрдугаар сургууль дээр болж өндөрлөлөө. Тус олимпиадад манай сургуулийн багш, сурагчид эхний байруудыг "түүж" амжилттай оролцсонд "сургуулийн захиргаа"-наас баяр хүргэж цаашдын сурган хүмүүжүүлэх ажил болоод сурагчдын хичээл сурлага өндөр байж "Улсын олимпиад"-д амжилттай оролцохыг хүсэн ерөөе. Бүх төрлийн олимпиадын эхний байруудад манай сургуулиас хэн хэн орсныг дэлгэрэнгүйгээс үзээрэй... |