Эхлэл | Бүртгүүлэх | Нэвтрэх | RSSМягмар, 2017-10-24, 4:27 AM

...



Залуу минь, бага юм мэддэгээ ухаарахын тулд чи маш их суралцах хэрэгтэй дээ - Монтень                                                                              Өөртөө итгэ. Та бодож байгаагаасаа ч илvv ихийг мэдэж байгаа - Б.Спок                                                                              Дуугvй суух нь ярианы хvчийг нэмнэ, цагаа олох нь дуугvй суухын хvчийг нэмнэ - Солон                                                                               Азтай тохиолдол гадуур хувцастай, бас ажил шиг харагдаж ирдэг учраас ихэнх хүмүүс түүнийг алддаг - Томас эдьсон                                                                               Агуу их үйлсийг амлалгүйгээр бүтээдэг - Пифагор                                                                               Найрлаж суугаа нөхөдрүүгээ биш, зовлонд унасан нөхөдрүүгээ л бүхнээ орхин яарах хэрэгтэй. - Хипон                                                                               Ухаантай хүн ямагт өөррүү нь довтолж буй хүмүүсийн талд зогсдог. Тэдний үг ярианаас өөрийнхөө сул талуудыг олж харах нь илүү сонирхолтой байдгаас тэр... - Ральф Эмерсон                                                                               Нэр төр бол гадаад мөн чанар, Хүн чанар бол дотоод нэр төр                                                                               Бусадтай илэн далангүй байж сураагүй хүн эцэст нь өөрөө өөртөө ч үнэн голоосоо хандахаа больдог                                                                               Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ                                                                               Учирсны эцэст хагацах буюу, Амьдрахын эцэст үхэх буюу                                                                               Ирээдүй ядарч залхсан хүмүүсийнх биш ,ая тухаа умартан байж хөдөлмөрлөсөн хүнийх                                                                               Мэргэл цэцэлсэн ухаанаас минийх болгож автугай! Мэндэлж төрсөн бие дахиад олдохгүйг санатугай!                                                                               Гүйж яваа хүн л унадаг, Мөлхөж яваа хүн унадаггүй                                                                               Олж чадахаасаа дээгүүр зүйлийг л эрж яв                                                                               Согтуу хүн бол хүн биш. Учир нь тэр хүнийг адгууснаас ялгаж байдаг гол зүйл болох ухаанаа гээчихсэн явна. - Томас Пейн                                                                               Өөрийнхөө хөлс нулимсаар ялж олсон мэдлэг шиг хүчтэй зүйл үгүй                                                                               Нэн түрүүнд ухаантай байхыг чармай. Харин завтай цагтаа эрдэмтэн болно биз. - Пифагор                                                                                Хүн инээж болно, байнга ч инээж болно, гэхдээ муу хүн ч байж болно. - Шекспир Гамлет
Сайтын цэс
Санал асуулга
Та хэддүгээр анги вэ?
Нийт санал: 469
Статистик

Онлайн байгаа: 1
Зочид: 1
Хэрэглэгч: 0
Slideshow
Chatting...

Танилцуулга

Манай сургууль нь анх 1924 онд тэр үеийн Богд хан уулын аймгийн Их дулаан уулын хошууны тамгын дэргэд 1 багш, 6 сурагчтайгаар үндсэн сууриа тавьсан. Энэ сургууль анхны жилүүдэд орон сууц хичээлийн хэрэглэл болон мэргэжилтэй багш дутагдалтай, сурагчид нь гэрт хичээллэж, хуучин монгол бичиг, дөрвөн аргын тоог голчлон үзэж ирсэн Монгол улсын анхны сургуулиудын нэг юм. Улмаар сургалтын материаллаг баазаа бэхжүүлэн 1931 онд бага сургууль, 1942 онд 7 жилийн сургууль, 1948 онд 10 жилийн сургууль болон өргөжиж өнөөдрийг хүртэл бага, бүрэн ба бүрэн дунд боловсролыг эзэмшүүлэн говь нутгийн ард түмний үр хүүхдийг эрдмийн аянд хөтөлж, тэдэнд өв тэгш хүмүүжил, мэдлэг олгоход анхаарч, багш бүр үүрэг хариуцлагаа өндөржүүлэн амжилт дүүрэн ажиллаж ирсэн. 2000 оноос аймгийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай тэргүүлэх сургууль болох зорилт дэвшүүлэн боловсролын чанар үр ашиг, хүртээмжийг дээшлүүлж, 2006 онд сургалтын таатай орчин бүрдүүлэх үүднээс интернэт сүлжээнд холбогдож, багш сурагчид интернэтээс өөрийн хүссэн мэдээллээ авч, хичээл сургалтандаа ашиглаж байгаа нь говийн сургуулийн хувьд дэвшилт болж байна.
Тус сургууль нь 1989 онд Оросын ард түмний тусламжаар баригдсан 1176 суудалтай хичээлийн байранд 56 бүлэг, 43 анги танхимд 1956 сурагч хичээллэж, ажиллаж байгаа 76 багш, үүнээс: Алтан гадас одонтой багш 2, Хөдөлмөрийн хүндэт медальтай багш 1, Улсын тэргүүний багш 1, Боловсролын тэргүүний ажилтан багш 18, Зөвлөх багш 3, Магистр багш 6, Тэргүүлэх зэрэгтэй багш 35, заах аргач зэрэгтэй багш 19, спортын мастер 2, үйлчилгээний 30 ажилтаны бүрэлдэхүүнтэйгээр сургалт хүмүүжлийн ажлыг шаардлагын хэмжээнд явуулж ирлээ. Сурагчдын сурах нөхцөлд таатай орчин бүрдүүлэхээр Монгол бичгийн кабинет 1, Уран зохиолын кабинет 1, Математикийн кабинет 1, геометрийн кабинет 1, химийн кабинет 1, биологийн кабинет 1, газарзүйн кабинет 1, биеийн тамирын кабинет 1, гадаад хэлний кабинет 4, технологийн кабинет 5, нийгмийн кабинет 1, мэдээлэл зүйн кабинет 2, дуу хөгжмийн 1 кабинетуудаас гадна ахлах ангид мэргэжлийн чиг баримжаа олгох 6 кабинет / Авто механик. Мод боловсруулах, Механик. Дурслэх урлаг. Оёдол эсгүүр. Үсчин гоо засал / тус тус тохижуулан хичээллэж байгаа нь хичээл бүрийг анги кабинетын системээр хичээллэх нөхцөл бүрдэж, сургалтыг суралцагчдын хүсэл сонирхолд нийцүүлэх, чанартай сургалтыг дэмжих, стандартыг хэрэгжүүлэх, сургалтын орчин үеийн эрэлт хэрэгцээг мэдрэн багшийн арга барил, шинэчлэл өөрчлөлтөнд анхааран сурагчдын сурах идэвхийг өрнүүлэхээс гадна багш нарын сургалтын арга зүйд ахиц гарч байна. БСШУЯ -наас номын сангийн хөгжил, номын фондын баяжилтын талаар баримталж буй бодлого шийдвэр, үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлж, сургуулийн захиргаанаас номын сангийн үйл ажилагааг тогтмолжуулж, тухайн хичээлийн жилээр авч үзвэл багш нартаа 1477 ширхэг мэргэжлийн стандарт, зөвлөмж, гарын авлагаар, бага дунд, ахлах ангийн 1956 сурагчдад 17858 сурах бичиг, эх зохиол, үлгэрийн номоор үйлчилсэн ба сургуулийн номын сандаа 22000 ном ,сурах бичгийн бүртгэлтэй болжээ.Багшийн хөгжлийн төвийг нээн ажиллуулж, 8 компьютертэй иж бүрэн кабинет байгуулан интернэтээр 24 цагаар багш суралцагчдад үйлчилж байна.Гүнзгийрүүлсэн сургалтаар бага ангид дунд ангид 5 бүлэг хичээллэж байгаа ба I -V ангийн 20 бүлэгт 616 сурагч, VI -IX ангийн 20 бүлэгт 678 сурагч, X-XI ангийн 14 бүлэгт 507 сурагч суралцаж байна. Үүнээс гадна сурагчдын урлаг, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлэхэд урлагийн болон спорт заалыг тохижуулан ашиглаж ирсэн.Бүрэн дунд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа тойргийн сумдын ахлах ангийн сурагчдыг өөрийн дотуур байраар ханган сурч боловсрох, амьдрах таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж ирсэн ба тус сургуулийн дотуур байр нь аймгийн “Тэргүүний дотуур байр” –аар шалгарсан нь үүний нэг илрэл юм. Энд Алтанширээ, Дэлгэрэх, Мандах, Сайхандулаан, Өргөн, Эрдэнэ зэрэг тойргийн сумдаас ирсэн 110 сурагчдад бүрэн тохижилттой дотуур байр, гал тогоогоор үйлчилж байна.Мөн сургуулийн туслах аж ахуйг эрхэлж 150 гаруй бог малтай болсон ба багш ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллан амаржсан болон чөлөөнд гарч буй багш ажилчиддаа олгож ирсэн юм.2006-2007 оны хичээлийн жилд ахмад багш Т.Халтар, О.Чинлүү нарын хөдөлмөр алдрыг тэмдэглэлээ. Багш Т.Халтар, О.Чинлүү нар нь ажлын үзүүлэлтээ тайлагнах, үе үеийн төгсөгчдийн ажил хөдөлмөрийг сурталчилах, хамт ажиллаж байгаа хамт олноороо бахархах, анги даасан сурагчдын амжилтаар бахархан бусдын хүртээл болгох, тэргүүний анги хамт олон сурагчддаа олонд таниулах, заадаг хичээлээрээ тэргүүний олон сурагч төрүүлсэн ба тэдгээрийн бүтээлийг сурталчлах, хөдөлмөрийн алдраар бүтээлийн үзэсгэлэн гаргаж, хийж бүтээсэн, гаргасан амжилтаа сурталчилсан нь хөдөлмөрийнх нь үр шим, үе үеийн төгсөгчид нь ажилдаа амжилт гарган сайн сайхан яваа нь тэдний бахархал болж байна.Аливаа ажилд тогтвор суурьшилтай ажиллаж, түүний үр шимийг хүртэн багш хүн нийгэмд ямар нөлөөтэй байдгийг олж харах, шавийн эрдэм багшаасаа гэдэгчлэн амжилт арвин яваа шавиараа бахархах, олон жилийн хөдөлмөрийн үр дүнгийн тайлан, нөгөө талаар бусад хүмүүст үлгэр дууриал санаа авах арга хэмжээ болон багшийн хөдөлмөрийн нэр хүндийг өргөх энэ арга хэмжээнд мэргэжил нэгт хүмүүс, багш, ажилчид, шавь нарын 1000 гаруй хүн оролцсон юм.Сүүлийн 2 жилийн хугацаанд Боловсролын Тэргүүний Ажилтан 4, БСШУЯ-ны Жуух бичгээр 11 хүн шагнагдсан, 2007 онд багш Б.Бадарч “Улсын тэргүүний багш”аар шалгаран шагнагдсан нь тус сургуулийн багш нарын бүтээлч үйл ажиллагаа дээшилж байгаа болон математик сургалт хэрхэн сайн үр дүнд хүрч байгааг харуулж байна.Боловсролын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн зүгээс цаашид мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулахаар төлөвлөж байна.
Тухай
"Энэхүү сайтыг сургуулийн сурагчид болон үе үеийн төгсөгчдөд төрөлх сургуулийнхаа шинэ мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэх зорилгоор бүтээв"
Цаг
Нэвтрэх хэсэг
Нэр:
Нууц үг:
сана
нуугдах
Хайлт
Календар
«  X сар 2017  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Firefox
Та интернетээр хурдан шуурхай, аюулгүй аялахыг хүсвал зөвхөн Firefox -ыг хэрэглээрэй...
Мэдээний архив
Бусад мэдээлэл
Хөтөч:
IP хаяг: [54.224.197.251]
Free counter and web stats

Developed by Zul © 2009
Firefox хөтөч дээр алдаагүй харагдана. uCoz систем дээр хөгжүүлсэн болно
Энэхүү сайтыг Л.Батжаргал багштай 11г ангийн хамт олноос хайрт сургуульдаа бэлэглэв